Та болон танай гэр бүлийн хувьд аз жаргалтай амьдрах нууц юунд оршдог вэ?  Ажил албан тушаал уу? хүсэл зорилго уу? мөнгө санхүүгийн байдал уу? эрүүл мэнд үү? үр хүүхэд үү? гэх мэт урт дараалласан асуулт бий болох байх. Гэр бүлийн харьцаанд хань, үр хүүхдээс илүү чухал зүйл байдаггүй.

Хосууд өөрсдийн эхлүүлсэн амьдралаа, чадлынхаа хэрээр жолоодож аль болох сайхан амьдрахыг хичээдэг ч завгүй амьдралын хэмнэл дунд зарим энгийн хийгээд чухал зарчмуудаа мартан үл ойлголцох байдал үүсдэг. Тиймээс энэ удаад аз жаргалтай гэр бүлийг бий болгоход нөлөөлөх зөвлөгөөг хүргэж байна.

Харилцан хүндлэл

харилцан хүндлэл

Эхнэр, нөхөр бүр гэр бүл, гэрлэлтийн талаарх асуудлыг би, минийх гэж өмчлөх биш бид, биднийх гэж хамааруулж ойлгох нь зүйтэй. Нэгэнт хорвоог ганцаараа туулахгүйн тулд хань ижилтэй болж аз аргалтай гэр бүлийн төлөө гэрлэдэг тул хосуудын зүрх ч бас “гэрлэсэн” байх хэрэгтэй. Тиймээс гэр бүлийн гишүүдийн хүндлэл нь хоёр биенийхээ бодол санааг хүндэтгэн үзэх, харилцан ярилцах, бусдын хажууд харилцан хүндэтгэлтэй харьцах гээд энгийн бүхнээс эхлэх ёстой. Эхнэрийн хүндлэл, нөхрийн хайр халамжинд гэр бүлийн амьдрал оршин тогтнодог.

Өршөөл уучлал

Уучлал гэдэг бол хүний амьдралын хамгийн чухал хэсэг. Энэ бол бидний анхны бөгөөд цор ганц амьдрал тиймээс өмнө нь бидний хэн нь ч энэ замаар алхаж үзээгүй учраас энхэл донхолтой замтай үргэлж таарч байдаг. Бусдыг уучилж, уучлалт гуйж сурах нь сэтгэл зүйн хувьд асар том тайвшрал болж чаддаг бясалгалын нэг хэлбэр бөгөөд гэр бүлийн баяр баясал, уур амьсгалд хамгийн чухал нөлөөлөгч хүчин зүйл байдаг.

Бат бөх байр суурь

Бат бөх байр суурь

Гэр бүлийн харилцааг олон давхар шилэн байшин гээд төсөөлөөд үзий. Суурь, хундам сайн биш бол хүчтэй салхинд ганхаад юу ч үгүй үйрэн унана. Үйрч унахдаа ойр хавьд байгаа эд зүйлс, байшин барилга цаашлаад хэн нэгнийг ч бэртээж мэднэ.

Үүнтэй адил гэр бүлийн асуудал дан ганц хосын асуудал байдаггүй. Хүүхэд, хамаатан садан, найз нөхдөд ямар нэгэн байдлаар нөлөөлж байдаг. Тиймээс гэр бүлийн бат бөх суурийг бий болгоход эдгээр хүмүүсийн оролцоо чухал байдгаас гадна хосуудын бие биедээ итгэх итгэл, уучлал, хүндлэл хамгаас чухал.

ХОЛБООТОЙ: Та хаврын аялалаа төлөвлөхөд бэлэн үү?

Хувийн орон зайг үлдээх

Гэр бүлтэй болохоосоо өмнө хүн бүрд хувийн амьдрал, хувийн орон зай, минийх гэсэн зүйлс байдаг. Хайр сэтгэлээрээ холбогдон нэг гэрт орж үр хүүхэдтэй болж “бид” гэх сэтгэлгээ бий болсон ч хэсэг хугацааны дараа хувь хүний орон зай үгүйлэгдэж эхэлдэг. Тиймээс томчууд ч гэлтгүй, хүүхдэд өөрийгөө таньж мэдэх, өнгөрснөө дүгнэн, ирээдүйгээ төлөвлөхөд хувийн орон зай чухал байдаг тул анхнаасаа бие биенийхээ хүсэл мөрөөдөл, хийх дуртай зүйлсийг хүндэтгэн үзээрэй.

Баяр хөөртэй оройн зоог

Баяр хөөртэй оройн зоог

Гэр бүлийн гишүүд оройдоо ширээ тойрон суун тухайн өдөр тохиолдсон зүйлс, асуудал бэрхшээлийнхээ тухай ярилцахаас гадна, хүүхдүүдийнхээ цэцэрлэг, сургууль дээрээ сурч мэдсэн зүйлсийг хуваалцдаг байх нь өөрөөр хэлбэл нэг нэгнийхээ сонсогч байх нь гэр бүлд тохиолдох аливаа асуудлыг хялбархан даван туулдаг болохыг Германы сэтгэл судлаач Берт Хеллингер 20 жил судалсан судалгааны дүгнэлтээрээ баталсан байна.

Leave a comment