БЭЛЭН БОЛСОН ОРОН СУУЦ АВАХ УУ? БАРИГДАЖ БАЙГАА ОРОН СУУЦ АВАХ УУ?

15/05/2019by admin0

Үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар зэхэж байгаа хүмүүсийн хувьд хэрэгцээ шаардлагаасаа хамааран бэлэн болсон орон сууц авах уу? баригдаж буй орон сууц авах уу? гэсэн шийдвэртэй тулгардаг. Гэвч аль нь оновчтой вэ?

Бэлэн орон сууц авахын давуу тал

Бэлэн орон сууц авахын давуу тал

Бэлэн болсон орон сууц худалдан авах нь барилгын явц, чанар, хугацаандаа амжих, зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх гэх мэт үйл явцад санаа зоволгүйгээр та яг одоо юу харж байна, тэр зүйлд хөрөнгө оруулна гэсэн үг. Тиймээс та яг одоо, маргааш эсвэл тохиромжтой өдөр, цагаа харж байгаад нүүгээд орох боломжтой.

Нэг талаараа хүлээлт үүсгэхгүй амар байж болох ч хэд, хэдэн зүйлсийг анхаарч үзэх шаардлагатай. Тухайн орон сууцны хийц, ашиглагдсан барилгын материал, сан техникийн шугам, хоолой гэх мэт зүйлс нь баталгаатай олон улсын стандарт шаардлагад нийцсэн эсэхийг шалгаж үзэх нь зүйтэй.

Мөн одоогийн харагдах байдлаас илүүтэй  ирээдүйн үнэ цэнийг тооцож үзээрэй.

ХОЛБООТОЙ: Үл хөдлөх хөрөнгө худалдан авахад хамгийн чухал зүйл бол судалгаа

Баригдаж буй орон сууц авахын давуу тал

баригдаж буй орон сууц

Баригдаж буй орон сууцны хамгийн том давуу тал бол барилгын явцад хяналт тавьж, ямар барилгын материалаар хэрхэн барьж байгаа үйл явцтай биечлэн танилцах боломжтой байдаг. Ингэснээр та өөрийн худалдан авч буй үл хөдлөх хөрөнгөндөө илүү итгэл төгс байх болно. Мөн өрөөний зохион байгуулалт, обой, шалны өнгө гээд интерьерийн шийдэлд өөрийн болон гэр бүлийнхнийхээ санаа бодлыг оролцуулан өөрчлөх боломжтой.

Үүнээс гадна та ирээдүйд бэлэн болох орон сууцыг өнөөдрийн өртгөөр худалдан авна гэдэг нь санхүүгийн хувьд ашигтай хөрөнгө оруулалт болно. Үл хөдлөх хөрөнгөнд тавьж буй таны шаардлагад /чанар, хийцл, байршил гэх мэт/ нийцсэн орон сууцыг олж, тэр нь зах зээлд эрэлт хэрэгцээтэй байвал үнэ цэнэ нь жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.

Дээрхээс харахад бэлэн болсон орон сууц, баригдаж буй орон сууц бүр өөр өөрийн онцлог, давуу талтай бөгөөд одоогийн үнэ, ирээдүйн үнэ цэнийг харьцуулан, өөрийн хэрэгцээ шаардлагадаа тааруулан шийдвэрээ гаргаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Garden City house logo
ХУД, 23-р хороо, Garden City хотхон
info@ncd.mn

Сошиал сувгууд:

INSTAGRAM
ХОЛБООСУУД
ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь

Ажлын өдрүүдэд 09:00-18:00

Амралтын өдрүүдэд 10:00-17:00

© NCD Group 2024. All rights reserved