Худалдаа үйлчилгээ

Худалдаа үйлчилгээ

дэлгүүр амар амьдрал

Орчин үеийн завгүй амьдралын хэмнэлийг тань хөнгөвчлөх худалдаа үйлчилгээний цогц төвийг GARDEN CITY хотхон шийдэж өгсөн. Айл гэрийн бүхий л хэрэгцээг нэг дор хангах үйлчилгээний төв нь хугацаа хэмнэж, гэр бүлдээ зориулах цагийг тань нэмэгдүүлнэ. Үүнд сургууль, цэцэрлэг, банк, супермаркет, үсчин гоо сайхан, хими цэвэрлэгээ, кофе шоп, ресторан, спорт төв, фитнесс, бассейн зэрэг бүх төрлийн худалдаа, үйлчилгээний байгууллагууд байрлахаар төлөвлөсөн нь амьдралыг тань илүү хөнгөвчилж, алтан цагийг тань хэмнэх болно.

Худалдаа үйлчилгээний цогцолборын байршлыг хотхоны хойд хэсэгт төв зам дагуу нэгтгэн төлөвлөсөн нь хүний урсгалыг нэмэгдүүлэх бөгөөд үйлчилгээ эрхлэгчдэд бизнесийн таатай орчинг бүрдүүлнэ.