fbpx
 

Яармагт орон сууцтай болох 4 шалтгаан

02/08/2018by admin0

Яармагт орон суутай болох 4 шалтгаан

Зайсан, Яармаг гэхээр гэр хороолол санаанд ордог байсан үе нэгэнт ард өнгөрчээ. Өнөөдөр хотын зөв төлөвлөлттэй, ирээдүйтэй хөгжлийн чиг хандлага Яармаг, Нисэхийн чиглэлд өрнөж буйтай холбогдуулан яагаад Яармагт байр авах нь зөв болохын нотлох дөрвөн гол шалтгааныг энэ нийтлэлээр танилцуулж байна.

1. Байгаль дэлхийдээ ойр

Нийслэл Улаанбаатар хотын маань хөгжлийг дагаад хүн амын суурьшлын хэт нягтрал, замын түгжрэл, төлөвлөлт муутай эмх замбараагүй барилгажилт, дэд бүтцийн хүрэлцээгүй байдал, агаарын бохирдол, ногоон байгууламжийн хомстол гээд олон асуудлууд нүүрлэж буй. Хүмүүс ч эдгээрийг өдөр бүр мэдэрдэг болоод ч тэр үү дулаармагц олноороо зуслан очиж, хотоос гарч,  гол, уул ус бараадацгаадаг нь байгаль, дэлхийдээ ойр байх хүсэл, эрмэлзлийн нэгэн илрэл.

Хүн ногоон байгууламж, байгаль дэлхийдээ ойрхон амьдрах нь эрүүл энх, аз жаргалтай тайван амьдралын нэгэн үндэс суурь нь болдог. Иймээс бид дараагийн томоохон төсөл болох “Garden City” хотхоноо ногоон байгууламж, зүлэгжүүлэлт, олон төрлийн мод, бут, сөөгийг хиймэл цөөрөм бүхий цэцэрлэгт хүрээлэнтэйгээр төлөвлөн Богд хан уулын өвөрт хөгжүүлж байна.

2. Зам дагаж хөгжил

Тун удахгүй ашиглалтад орох Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны шинэ буудал Улаанбаатар хотын хөгжил тэлэлтийн нэгэн чиг хандлага болж байна. Шинэ нисэхийн бүтээн байгуулалтыг даган нисэх буудлын хотхон нийслэлийн дагуул хот болон хөгжих юм. Уг нисэх буудлын хотхоныг хотын төвтэй холбосон орчин үеийн хурдны зам тавигдаж ойрын хугацаанд ашиглалтад орохоор хүлээлттэй байгаа нь хотын ирээдүйн хөгжил Яармаг, Нисэхийн чиглэлд байгааг илтгэж байна.

3. Ирээдүйд үнэ цэнэ нь өсөх бүс

Яармагт шинээр сүндэрлэж буй бүтээн байгуулалтууд уг бүсийн хөгжлийн чиг хандлагыг илтгэж буй. Hunnu Mall, Porsche Showroom, Toyota Showroom, Viva City, The British School of Ulaanbaatar зэрэг худалдаа үйлчилгээний төвүүд, орон сууцны хотхон, боловсролын байгууллагууд нь энэ хөгжлийн эхлэл нь гэхэд буруудахгүй.

Мөн Засгийн газрын  2018 оны 2-р сарын 22 ний өдөр болсон хуралдаанаар НИТХ, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудыг Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Яармаг шилжүүлэн байршуулах болсон.

Уг бүсийн нэгэн давуу тал нь сүүлийн жилүүдэд эрс сайжирсан авто замын дэд бүтэц юм. Өнөөдөр хотын аль ч цэгээс Яармагийн, Нарны, Энхтайваны, Сонсголонгийн, Гурвалжингийн гүүрнээс гадна хөдөлгөөний өндөр ачааллаас ангид Маршалын гүүр, Зайсангийн гүүр, Богд-Хан уулын замаар дамжин хүрэх ч боломжтой болсон.

4. Зөв төлөвлөлттэй, цогц хөгжил

Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хот маань төлөвлөлт муутай, замбараагүй хөгжиж ирснийг хэн ч үгүйсгэхгүй. Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайгүй шахам орон сууцны барилгууд, хаа саагүй хааж барьсан хашаа, зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлүүд, замын түгжрэл энэ бүгдийн илрэл.

Харин Яармагийн бүсийн зөв төлөвлөлттэй, цогц хөгжилд оруулж буй бидний нэгэн хувь нэмэр бол орчин үеийн гэр бүлийн бүхий л хэрэгцээг нэг дор хангахаар төлөвлөгдсөн “Garden City” хотхон юм. Бид оршин суугчиддаа хиймэл нуур, олон төрлийн, мод бут бүхий ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, спорт комплекс, автомашины дулаан болон ил зогсоол, худалдаа үйлчилгээний төв зэрэг бүгд багтсан тав тухтай амьдралын хэв маягийг санал болгож байна.

ХОЛБООТОЙ: “Garden city” – хотхон хүүхдэд ээлтэй хотхон 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Garden City house logo
ХУД, 23-р хороо, Garden City хотхон
info@ncd.mn

Сошиал сувгууд:

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь

Ажлын өдрүүдэд 09:00-18:00

Амралтын өдрүүдэд 10:00-17:00

© NCD Group 2024. All rights reserved