fbpx
 

Үл хөдлөх хөрөнгө худалдан авахад хамгийн чухал зүйл бол судалгаа

02/08/2018by admin0

Аливаа зүйлийг худалдан авахын өмнө ялангуяа их хэмжээний хөрөнгө зарцуулах зүйлсэд судалгаа хамгийн чухал. Тодорхой хэмжээний цаг гаргаж, олон зүйлсийг хооронд нь харьцуулж үзэх нь төлөвлөгөөгүй, чанаргүй худалдан авалтаас зайлсхийхэд тань туслах ба үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа ч өмнө адил та судалгааг нэгдүгээрт тавихыг зөвлөж байна.

Үл хөдлөх хөрөнгө худалдан авахын өмнө хийх ёстой судалгаа болон жагсаалтууд 

Таны мөрөөдлийн орон сууцанд байх ёстой зүйлсийн жагсаалт

Мөрөөдлийн орон сууц, шинэ байр

Та судалгаа хийхдээ хамгийн энгийн зүйлээс эхэлж болно. Жишээ нь өөрийн хүсэл зорилгод нийцэх мөрөөдлийн гэрт байх ёстой, шаардлагатай зүйлүүдийг жагсаан бичих. Ингэхдээ байр сонгоход зайлшгүй хэрэгцээтэй, байх ёстой зүйлээс авахуулаад чухал биш ч гэсэн байж болох зүйлс зэрэг танд хэр чухал байр суурь эзэлж байгаагаар нь жагсааж бичээрэй. Жагсаалтыг гаргахын өмнө хэрэгцээгээ анхнаасаа зөв тодорхойлох чухал.

Бүтээгдэхүүнээ судалж үнэлэх

Жагсаалт гаргасан тул өөрийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон гэж үзье. Үүний дараагаар таны хийх хэрэгтэй зүйл бол тэрхүү жагсаалдаа нийцэх орон сууцны барилгуудыг судлах. Тухайн үл хөдлөх хөрөнгө,  орон сууц хотын аль бүсэд байрлаж байна, сургууль, цэцэрлэг, улсын үйлчилгээний байгууллагуудтай ойр байршилтай, хүүхдийн тоглоомын талбай, амралт чөлөөт цагаа өнгөрөөх орчин бүрдсэн эсэх, машины зогсоолыг бүрэн шийдсэн гэм мэт зүйлс нь чухал үзүүлэлтүүд болдог.

Үнэ болон үнэ цэнийн ялгааг тооцоолох

Хүн аливаа худалдан авалтыг өөртөө үнэ цэнэтэй, үр өгөөжтэй байлгахаар сонгон хийдэг. Тиймдээ ч ямар төрлийн бүтээгдэхүүн авч байгаагаас хамааран танд өгөх үнэ цэнэ нь хугацааны хувьд харилцан адилгүй. Харин орон сууц, үл хөдлөхийн хувьд урт хугацаандаа, ирээдүйд үнэ цэнээ өгөх хөрөнгө тул үүнд хянамгай хандах нь зүйтэй.

ХОЛБООТОЙ: Үнэ ба үнэ цэнийн ялгаа амьдрал ба бизнест

Санхүүгийн тооцоолол

Үл хөдлөх хөрөнгө худалдана авахдаа бэлэн мөнгөөр авах, зээл авах, тухайн барилгын компанийн санал болгож буй төлбөрийн нөхцөлийг сонгох аль эсвэл бартер оролцуулах гээд олон боломжит хувилбаруудаас өөрийн санхүүгийн эх үүсвэртэй тохирсон хамгийн зөв сонголтыг сонгохыг хичээгээрэй.

ХОЛБООТОЙ: “Garden city” хотхоны 5 од урамшуулалтайгаар захиалга авч байна

Эцсийн худалдан авалт

Шинэ байр худалдан авах  Судалгаа

Дээр дурдсанчлан таны жагсаасан жагсаалтаас судалгааны явцад бага багаар хасагдсаар одоо л таны хүссэн үл хөдлөхийн дүр зураг бий болоод байна. Судалгаан дээрээ үндэслэн эцсийн худалдан авалтаа хийхээр шийдвэрлэсэн бол  хэрвээ та шаардлагатай гэж үзвэл гэрээ байгуулах үйл явцад  хууль эрх зүйн зөвлөгөө авах боломжтой. Ингэснээр ирээдүйд үүсэх эрсдэл, үнэ цэнгүй хөрөнгө оруулалтаас сэргийлэх боломжтой юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Garden City house logo
ХУД, 23-р хороо, Garden City хотхон
info@ncd.mn

Сошиал сувгууд:

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь

Ажлын өдрүүдэд 09:00-18:00

Амралтын өдрүүдэд 10:00-17:00

© NCD Group 2024. All rights reserved