fbpx
 

“Garden city” төслийн хийц, чанар стандартын талаар танилцуулж байна

20/03/2018by admin0

Бид өмнө нь Bloomberg телевизийн нийслэл хотын хамгийн үнэ цэнэтэй байршил дах төслүүдийг танилцуулдаг “БАЙРШИЛ” нэвтрүүлэгт Номин Констракшин Девелопмент Группийн гүйцэтгэх захирал Б.Хүрэлхүү оролцож байсан талаарх нийтлэлийг хүргэсэн бол энэ удаад тус нэвтрүүлэгт хотхоны чанар, стандартын талаар төслийн удирдлагын албаны дарга Б. Наранчангатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

garden city хотхон

Барилгын ажлын явцын талаар танилцуулбал

Төслийн үйл явц төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгаа бөгөөд төслийн хугацааны хувьд

  • Төслийн үргэлжлэх хугацаа: 5 аас 7 жил
  • I ээлжийн орон сууц:              2018 оны II улиралд
  • II ээлжийн орон сууц:             2018 оны III улиралд

ашиглалтад орохоор байна. Барилгын эхний ээлжийн барилгууд ашиглалтад орохоос өмнө “Garden city” хотхоны загварын байр ашиглалтад орон захиалагч, үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн болно.

ХОЛБООТОЙ: Garden city хотхон сар шинийн урамшуулал зарлалаа

Барилгын чанар, стандартын талаар илүү дэлгэрэнгүй танилцуулбал

Garden city хотхоны чанар

Барилгын чанарын хувьд барилгын норм дүрмээс гадна барилгын хууль, олон улсын ISO стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна. Мөн үүнээс гадна “NCD group” – ийн дотоод стандартыг мөрдөж “River garden” , “Time square”, “Цэцээ гүн” төслүүд дээр хэрэгжиж байгаа чанар, туршлагыг “Garden city” төсөл дээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа.

Мөн “NCD group” – ийн хувьд төслийн менежмент хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хэрэгжүүлж буй төслүүдээ үр дүнтэй, чанартай, хугацааны алдагдалгүй байхаар зорин ажиллаж байна. Мөн “NCD group” – ийн Хяналт шалгалтын алба төслийн нийт хугацаанд хуваарийн дагуу үзлэг шалгалтыг хийн хэрэглэгчдэд бүрэн, чанартай барилгыг хүлээлгэн өгөхөөр ажилладаг.

Барилгын хийцлэлийн хувьд

  • 8 баллд тэсвэртэй
  • Дам нуруугүй
  • Төмөр бетон карказ
  • Хэсэгчилсэн цутгамал ханатай

“Gardne city” төсөлд хэрэглэгдэж байгаа барилгын материалын хувьд олон улсын стандарт хангасан Европ материалыг ашигласан ба энэ төсөлд ашиглаж байгаа ихэнх материалууд бидний өмнө нь хэрэгжүүлж байсан төслүүдэд мөн ашиглагдсан байгаа. Гадна фасадны хувьд бид Итали улсад үйлдвэрлэсэн гоёлын фактуртай шаврыг ашиглаж байгаа. Энэ шаврын маань онцлог бол ногоон бүтээгдэхүүн тул түүхий эд нь бүгд эко материал мөн хүний бие болон байгальд хортой химийн бодис агуулагдаагүй гэдгээрээ давуу талтай.

Биокомфакт фасадны будгын онцлог

  • Хэт ягаан туяаны хамгаалалттай
  • Хүйтэнд болон хадгалалтад тэсвэртэй
  • Эрүүл мэндэд ээлтэй эко бүтээгдэхүүн

Төслийн бүтээцэд ашигласан материал

  • “M350” Маркийн бетон – Бат бөх чанартай
  • Орос улсын “А500СП” Арматур – 8 – 9 баллд тэсвэрлэх чадвартай
  • “МАК” – ийн Евро блок – Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй

Дэд бүтцийн хувьд

“Garden city” хотхон нь төвийн шугамд холбогдсон. Инженерийн шугам сүлжээнд ашигласан материалын хувьд Европ стандартын материалыг сонгон ашигласан.

  • Радиатор                          KORADO  брэнд             Чех улс
  • Цэвэр усны хоолой          PBK брэнд                      Орос улс
  • Бохир усны хоолой          MAGNA plast брэнд        Герман улс
  • Агааржуулалт                   MAICO брэнд                  Чех улс

төсөлд хамтран ажиллаж байгаа компаниудыг дурьдвал:

Ажиллах хүчний хувьд 100% дотоодын компани, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж байна. Төсөл дээр ажиллаж байгаа туслан гүйцэтгэж компаниуд бол бидэнтэй 7 жил хамтран ажилласан байгууллагууд үргэлжлээд ажиллаж байгаа нь онцлог байгаа.

Мөн дотоодын компаниудын

  • ЕВРО БЛОК – МАК ХХК
  • ЧУЛУУН ХӨВӨН – МОНГОЛ БАЗАЛЬТ ХХК
  • БЕТОН – ПРЕМИУМ КОНКРИТ ХХК, БИЛГҮҮН ТРЕЙД ХХК, ХӨТӨЛ ТЭЛМЭН ХХК, ЭЙЧ ЭНД ЭЙЧ РЕМИКОН ХХК

барилгын материалуудыг төсөлд хэрэглэж байна.

Ярилцлагын төгсгөлд “NCD group” анхны төслөөсөө л байгальд ээлтэй материал, тоног төхөөрөмж, техник технологийг ашиглаж ирсэн төдийгүй шинээр хэрэгжүүлж буй “Garden city” төсөлдөө ч энэ жишгээ хэрэгжүүлж байгааг тэрээр онцолсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Garden City house logo
ХУД, 23-р хороо, Garden City хотхон
info@ncd.mn

Сошиал сувгууд:

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь

Ажлын өдрүүдэд 09:00-18:00

Амралтын өдрүүдэд 10:00-17:00

© NCD Group 2024. All rights reserved