fbpx
 

“GARDEN CITY 2” хотхон төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр захиалга авч байна

19/02/2020by admin0

Орон сууц худалдан авах нь зөвхөн амьдрах байр бус орчин, амьдралын хэв маяг, чанар, тав тух, сэтгэл ханамжийг худалдан авдаг бөгөөд эдгээрийг цогцоор нь бүрдүүлсэн ирээдүйд үнэ цэнэ нь улам өсөн нэмэгдэх үл хөдлөх хөрөнгийг төлбөрийн таатай нөхцөлөөр худалдан авах боломжийг танд санал болгож байна.

NCD группийн бүтээн байгуулж буй Шинэ суурьшлын бүс Яармагт сүндэрлэх Garden city 2 хотхон нь гэр бүлийн гишүүдийн бүхий л хэрэгцээ, аюулгүй байдал, тав тухыг бүрэн хангах 50% ногоон байгууламж, спорт талбай, худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн архитектур төлөвлөлтийн шинэлэг шийдэл бүхий хүүхдэд ээлтэй цогцолбор хотхон юм.

71709174_10214262104018611_4475027816995356672_n

Төслийн архитектур төлөвлөлтийн концепци нь барилгууд хоорондоо хүрээлсэн төлөвлөлттэй бөгөөд орон сууцнуудын голын хэсэгт авто зам, машины хөдөлгөөнөөс ангид хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын талбай, амралтын бүс байрласан. Ийнхүү бяцхан үрсийг аюул эрсдэлээс хол, амар тайван тоглох боломжоор хангаж хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн.  Экстерьер дизайны хувьд орчин үеийн шийдэл бүхий хэсэгчилсэн шилэн фасадтай, үргэлж өсөн нэмэгдэх үнэ цэнэ, гэр бүлийн дэвжин дээшлэх аз жаргалтай амьдралыг бэлгэдсэн дэлбээлж буй цэцгэн хэлбэртэй бөгөөд  цонхны харууцыг айл бүр нар үзэх байдлаар тооцоолсон.

Евро стандартын чанарын шаардлага хангасан, таны гэр бүлийн тав тухад бүрэн нийцэх 68-141.3 мкв бүхий 3-4 өрөө орон сууцандаа ТАВАН ОД болон НЭМЭЛТ хөнгөлөлт урамшуулал, Банкны ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР захиалга авч байна.

wwwww

1401-р байр ашиглалтад орох хугацаа: 2020 оны 4-р улиралд

1402-р байр ашиглалтад орох хугацаа: 2021 оны 1-р улиралд

5 ОД ХӨНГӨЛӨЛТ УРАМШУУЛАЛ

ОД 1: Орон сууц захиалсан захиалагч бүр “Түншлэлийн хөнгөлөлт” болох 10 сая төгрөг хүртэлх шууд хөнгөлөлт эдлэнэ.

ОД 2: Та орон сууц захиалаад төлбөрөө 100% төлсөн тохиолдолд орон сууцны нийт үнийн дүнгээс хамааран “100% төлсний хөнгөлөлт” 80 сая төгрөг хүртэлх хөнгөлөлт эдлээрэй.

ОД 3: Захиалагч бүр хурд хүчний гайхамшиг “Camaro авто машины сугалаан”-нд оролцон азтан болох боломжтой.

75294190_713145839187853_1581125487705456640_n

ОД 4: Та ирээдүйд ашиглалтад орох орон сууц захиалаад төлбөрөө ашиглалтад орох хүртэл нь хуваан төлөх боломжтой. Төлбөрөө графикийн дагуу хугацаандаа төлөөд “Хугацаандаа төлбөрөө төлсний хөнгөлөлт” 10 сая төгрөг хүртэлх хөнгөлөлт эдлэх боломжтой.

ОД 5: Мөн захиалагч бүр төлбөрийн нөхцөлөөс хамаарсан “БЭЛЭГ” болох европ стандартын дагуу герман технологиор үйлдвэрлэгдсэн хувцасны шүүгээ, гал тогооны тавилга болон аялалын эрх бэлгэнд аваарай.

  1. 2. 10-Р САРЫН ОНЦЛОХ БАЙР

Garden City 2 хотхоны 1401-р байрны 3-р блокны 82.6 мкв бүхий 4 өрөө орон сууцыг 11/15-ны дотор төлбөрөө 100% төлж захиалаад 5 ОД хөнгөлөлт урамшууллаас гадна НЭМЭЛТЭЭР 11,540,000₮ хүртэлх хөнгөлөлт эдлээрэй.

74351759_789814181470372_2964964968383905792_o
  1. 3. 82.9-141.3 МКВ ОРОН СУУЦНУУДЫН ТУСГАЙ НӨХЦӨЛ

82.9, 96.9, 141.3 мкв бүхий 4 өрөө орон сууцыг ашиглалтад орох хүртэл нийт төлбөрийн 60%-ийг графикаар төлөөд, түлхүүр хүлээж авахдаа үлдэгдэл 40%-ийг төлөн захиалах боломжтой.

Мөн та 130.2-141.3 мкв бүхий 4 орон сууцны нийт төлбөрийн 30%-д орон сууц болон автомашины бартер оролцуулан төлөх боломжтой бөгөөд үлдэгдэл төлбөрөө бэлэн эсвэл зээлээр төлөөд 100% төлсний хөнгөлөлтөө давхар авах боломжтой.

  1. 4. ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН БОЛОМЖ

Та 68-141.3 мкв бүхий 3-4 өрөө орон сууцыг урьдчилгаа төлбөр болох 55-75% төлөөд, үлдэгдэл төлбөрөө Хаан банкны эхний 18 сар хүртэлх хугацаанд жилийн 0-8%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээлэнд хамрагдан төлөх таатай боломжийг санал болгож байна.

ХОЛБООТОЙ: ХҮН ТӨВТЭЙ АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТ БҮХИЙ GARDEN CITY 2 ХОТХОН


Garden city 2 хотхон төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр ахиалга авч байна

Загварын байрны ажиллах цагийн хуваарь:

Да – Ба 10:00-19:00
Бя 10:00-18:00
Ня 11:00-17:00

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Garden City house logo
ХУД, 23-р хороо, Garden City хотхон
info@ncd.mn

Сошиал сувгууд:

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь

Ажлын өдрүүдэд 09:00-18:00

Амралтын өдрүүдэд 10:00-17:00

© NCD Group 2024. All rights reserved