Гэр бүлээрэй тав тухтай амьдрахад орчны тохижилт, өрөөний хуваалт зэрэг нь энгийн, чухал биш мэт санагдах боловч чухал үүргийг гүйцэтгэж байдаг. Орчны зохион байгуулалт, хуваалт зэргээс хамаарч 89м2 орон сууц 110м2 – аас ч цэлгэр уужим харагдах тохиолдол ч бий.

“Garden city” хотхон нь Монгол хүний амьдралын хэв маягт тохируулан, гэр бүлийн гишүүн бүрийг тав тухтай байлгах үүднээс интерьерийн шийдлээ гаргасан. Энэ удаагийн нийтлэлээр “Garden city” хотхон интерьер, өрөөний зохион байгуулалтын хувьд орон зай хэмнэх ухаалаг шийдлийг хэрхэн бий болгосныг танилцуулж байна.

Өрөө хоорондын хуваалт

Garden city өрөө хоорондын хуваалт

Хотхоны интерьерийн зураг төслийг гаргахдаа орон зайн ашиглалтыг нэн тэргүүнд тавьснаараа онцлог бөгөөд өрөө хоорондын ханыг зөв зохион байгуулалттай хийн ашигтай талбайг нэмэгдүүлэн, өрөө бүрт цэлгэр, саруул цонхыг төлөвлөснөөр орчныг илүү саруул, уужим харагдуулахад нөлөөлөх гол хүчин зүйл болж өгсөн.

Өнгө

Garden city өнгө

“Garden city” хотхоны интерьерийн шийдлийг контемпорари хэв маягаар тохижуулсан бөгөөд орчныг цэлгэр уужим харагдуулах байгалийн натурал, завсрын өнгөнүүдийг түлхүү ашиглаж өгсөн. Мөн айлын дотор хаалгыг цагаан өнгөөр, ханын цаасыг цайвар өнгөөр шийдсэн нь ямар ч тавилгатай зохицох орон зайг бүрдүүлнэ.

Ухаалаг тавилга

Garden city хотхон тавилга

Орон зайг цэлгэр уужим харагдуулахад тавилгын зохион байгуулалт, сонголт хамгийн чухал. Тус хотхоны хувьд гал тогооны тавилга болон үүдний өрөө, унтлагын өрөөний шүүгээг шалнаас тааз хүртэл байхаар тохижуулсан нь таны гэрийн орон зайг дээд зэргээр хэмнэх шийдэл болж өгсөн.

“Garden city” хотхоны байршил

Загварын байрны ажиллах цагийн хуваарь:

Да – Ба 10:00-19:00
Бя 10:00-18:00
Ня 11:00-17:00

Борлуулалтын алба: 7577-7577 ext:2
www.wordpress-616744-2000940.cloudwaysapps.com


 “Garden City” хотхон

Хан-Уул дүүргийн “A” зэрэглэлийн бүс Яармагт нийт 13,3 га талбайг хамран сүндэрлэн босох “Garden City” хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.

Та Garden City хотхоны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон, танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

New Call-to-action

Leave a comment