Амьдрах орчин нь хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжил болоод сэтгэл зүй, төлөвшилд хүртэл нөлөөлдөг байна. Тиймээс хүүхдээ эрүүл аюулгүй, шаардлага хангасан орчинд өсгөж хүмүүжүүлэх нь эцэг эхчүүд бидний үүрэг. Энэхүү нийтлэлээр таны хүүхдийн амьдрах орчинд зайлшгүй байх шаардлагатай зүйлсийг дурьдая.

1. Цэвэр, цэнгэг агаар

Fresh air.jpeg

Таны хүүхэд хэдэн настайгаас үл хамааран үргэлж цэвэр цэнгэг агаартай орчинд байх нь хамгийн чухал. НҮБ-аас жил бүр 600,000 гаруй хүүхэд цэвэр агаарын дутагдлаас болж нас бардаг болохыг олон нийтэд мэдэгдсэн. Агаарын бохирдол нь ихэвчлэн Бээжин, Дели гэх мэт том суурин хотод амьдардаг хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Гэтэл манай Улаанбаатар хотын агаарын чанарын индекс Бээжин хотынхоос доогуур болоод буй энэ цаг үед эцэг эхчүүд цэвэр агаартай бүсийг сонгон амьдрах нь хамгийн зөв. Агаарын бохирдол нь эрүүл хүүхдийн уушгийг гэмтээгээд зогсохгүй тархины цусан хангамжийг сааруулж, улмаар хүүхдийн тархины хөгжлийг доройтуулдаг болох нь нотлогдсон.

2. Ногоон байгууламж бүхий орчин

green.jpeg

Дэлхий ертөнцийн агаар мандлыг тэжээгч хамгийн гол амин судас нь ногоон байгууламж юм. Тиймдээ ч сүүлийн үед дэлхий даяар томоохон барилгын компаниуд ногоон байгууламж бүхий цогцолбор хороолол бий болгохыг зорин ажиллаж байна.  Ногоон байгууламжийг нийтийн хэрэгцээний, хязгаарлагдмал хэрэгцээний, тусгай зориулалтын гэсэн 3 төрөлд хуваадаг. Харин таны хүүхэд өсч торниж буй газарт нийтийн хэрэгцээний ногоон байгууламж буюу цэцэрлэгт гудамж талбай заавал байх хэрэгтэй.

NV.jpeg

Хүүхэд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт тоглож зугаалснаар хүчил төрөгчийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй, цовоо сэргэлэн, байгальд хайртай хүн болж хүмүүждэг. Мөн ногоон байгууламж нь агаарт дэгдэх тоос шорооны 30-70 хүртэлх хувийг саармагжуулж, утаа униарын 40 хүртэлх хувийг өөртөө шингээдэг тул таны  хүүхдийг тоос шорооны харшилд өртөхөөс сэргийлнэ.

3. Стандартын шаардлага хангасан тоглоомын талбай

Playground.jpeg

Олон улсад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлын талаар есөн стандартыг тогтоосон байдаг. Шинээр байр худалдан авах гэж буй хүүхэдтэй гэр бүлүүд хүүхдийн тоглоомын талбай дээр онцгой анхаарал хандуулж байх цаг ирээд байна. Жил бүр ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжид тоглоомын талбай дээр тоглож байгаад бэртэж гэмтсэн хүүхдүүд нэлээд ирдэг болохыг мэргэжлийн эмч нар мэдэгдсэн. Эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь байрны гадаах тоглоомын талбай дээр тоглох үедээ бэртсэн байдаг байна. Хүүхдийн тоглоомын талбай зөөлөн хучилттай, унахад гэмтэж бэртэхээргүй байхаас гадна автомашины замаас хол, тоглоомууд нь хурц ирмэггүй байх ёстой зэргийг сайн анхаараарай.


“Garden City” хотхон

Хан – Уул дүүргийн “A” зэрэглэлийн бүс Яармагт нийт 13,3 га талбайг хамран сүндэрлэн босох Garden City хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.

Та Garden City хотхоны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон, танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

Garden city CTA

Leave a comment