Хэрвээ та анзаарсан бол төдийлөн их ашиглаад байдаггүй жижигхэн булангийн хэсэг айл бүрт байдаг. Тэгвэл ихэнх орон сууцанд тухайн жижиг хэсэг нь өрөөний хэнд ч хэрэгцээгүй ашиглагдахгүй хэсэг болсон байдаг шүү дээ. Тиймээс энэхүү нийтлэлээр танд өөрийн гэрт байх жижиг булангийн хэсгийг хэрхэн үзэмж сайтайгаар хэрэгцээтэй болгож тохижуулах санаануудыг орууллаа.

Гэрийн бяцхан эко хэсэг

Та булангийн хэсэгтээ тасалгааны цэцгүүдийг байрлуулаад гэрийн бяцхан эко буланг үүсгээд үзээрэй. Гэрийн буландаа тасалгааны цэцгийг модон тавилгатай хамт хослуулж байршуулбал илүү байгальтайгаа ойр, эко уур амьсгалыг бүрдүүлэх ба ногоон өнгө нь хүнийг тайвшруулах, амар амгалан байдлыг мэдрүүлдэг нөлөөтэй учир байршил нь том өрөө, ажлын өрөөний буланд байвал илүү тохиромжтой.

булангын тавиур, гэрийн булан

Булангийн тухтай хэсэг

Гэрийн тань цонхны хажууд ор болон сандал багтхаар дөрвөлжин булан байдаг бол энэ аргыг хэрэглээд үзээрэй. Тухайн буланд сандал, буйдан болон ор байрлуулан цонхоороо гаднах үзэмжийг тухлан харах хэсэг эсвэл ном уншин алжаалаа тайлах хэсэг болгож болно. Дан ганц сандал буйдан биш хажуугаар нь тавиур хослуулан байршуулбал илүү хэрэгцээтэй бас тухтай хэсэг болох юм шүү.

Булангийн хэсэг

Хэрэгцээтэй булан

Мэдээж хамгийн классик сонголт бол булангийн өвөрмөц загвар дизайн бүхий тавиуруудыг байрлуулах юм. Булангийн хоосон хэсгийг ашиглан өвөрмөц загварын тавиурыг ханын өнгөтэй хослуулан тавиад үзээрэй. Буланд байх тавилга нь энгийн тавилгаас илүү үзэмжтэй харагдах ба тухайн тавилгаа өөрийн цуглуулдаг сувинер, гэр бүлийн жаазтай зурагнууд эсвэл номнуудаар дүүргэж өгөөрэй.

булангын тавиур, гэрийн булан

Цэгцтэй угаалга

Хэрвээ таны гэрт угаалгын өрөөний хажууханд нь булангийн хэсэг байрладаг бол та энэхүү аргыг гэртээ хэрэглээд үзээрэй. Ам бүл олонтой бол хүн хүний нэрээр бичээд эсвэл угаалга хийх хувцасны өнгө зэргээр ялган угаалгын сагсыг байрлуулбал таны ажлыг илүү хөнгөвчлөөд зогсохгүй эмх цэгцтэй орон зайг бий болгож байгаа юм.

Цэгцтэй угаалга , Булангын хэсэг , Угаалгын сагс

Leave a comment